САНГИЙН ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл

  • Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн нэрэмжит "Балдорж сан" нь Төрийн бус байгууллагын тухай хууль, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах нийгэмд үйлчилдэг, ашгийн бус, төрийн бус байгууллага юм.
  • Сангийн оноосон нэр "Балдорж сан"
  • Сангийн байршлын хаяг: УБ-210645, Сухбаатарын талбай-14, Сүхбаатар дүүрэг VIII хороо, Улаанбаатар Зочид Буудал-432 тоотод байрлана.
  • Сан нь хуульд заасаны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ.
  • Сан нь өөрийн тэмдэг, билэгдэл, данс, албан бичгийн нүүртэй байна.
  • Сангийн дүрмийг баталсан өдөр нь түүний үүсгэн байгуулагдсанд тооцох өдөр болно.
  • Сан нь орон нутагт өөрийн салбартай байж болно.
  • Сангийн үйл ажиллагаа нь ил тод байх ба үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нь олон нийтэд нээлттэй байна.
  • Сан нь зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцэл, үйл ажиллагааныхаа тайланг холбогдох эрх бүхий байгууллагад хуулиар тогтоосон хугацаанд гаргаж өгнө.

Хоёр. Зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл

  • Сангийн эрхэм зорилго: -Чөлөөт хэвлэлийн үзэл санааг тууштай хэрэгжүүлэх болон нийгэмд шударга ёс тогтооход дэмжлэг үзүүлэх.
  • Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг явуулна.
    • Нэрэмжит шагнал бий болгох.
    • Өвийг хамгаалах, мөнхжүүлэх үйл ажиллагаа явуулах.
    • Нэрэмжит тэтгэлэг бий болгох.
  • Сан нь зөвхөн дор дурдсан зориулалтаар бусдад мөнгө хандивлаж болно.
    • Төрийн бус байгууллагаас нийгмийн тусын тулд явуулж байгаа ажлыг дэмжих
    • Сангийн зорилгод нийцсэн төслийг төрийн байгууллагаас хэрэгжүүлэх
    • Сангийн зорилгод нийцсэн бол хувь хуний сургалтын төлбөр түүнтэй холбогдох бусад зардал, хувь хүнээс явуулж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зардлыг санхүүжүүлэх
    • Иргэдийн, нийгэмд тустай үйл ажиллагааг урамшуулах

Гурав. Сангийн бүтэц, хяналтын тогтолцоо

  • Сангийн эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл нь 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.
  • Сангийн үйл ажиллагаанд хяналтын зөвлөл хяналт тавьж ажиллана. Хяналтын зөвлөл нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байна.
  • Эрх барих байгууллагын бүрэн эрх:
    • Сангийн эрх барих байгууллага-Удирдах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
      • Дурэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
      • Санг өөрчлөн байгуулах, татан буулгах;
      • Байгууллагын жилийн төсөв батлах;
      • Гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх;
      • Сангийн өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гуйцэтгэх захирлын эрх, хэмжээг тогтоох;
      • Сангийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах;
      • Дүрэмд заасан бусад бүрэн эрх.
    • Удирдах зөвлөлийн гишүүн нь үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зардлын нөхөн төлбөрөөс бусад цалин, аливаа шагнал авахгүй.
  • Сангийн удирдах зөвлөл нь 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.
  • Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгох сонгуулийг 2 жилд 1 удаа явуулна.
  • Удирдах зевлелийн гишуун өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж болно.
  • Удирдах зөвлөлийн гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон, нас барсан зэрэг тохиолдолд нөхөн сонгууль явуулна.
  • Үүсгэн байгуулагчдын болон удирдах зөвлөл жилд дөрвөөс доошгүй удаа хуралдаж, үүсгэн байгуулагчдын болон удирдах зөвлөлийн гишүүдийн 50-иас дээш хувь нь ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.
  • Үүсгэн байгуулагчдын болон удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын хуралдааны шийдвэрийг дийлэнх олонхийн саналаар гаргана.
  • Удирдах зөвлөлийн дарга буюу сангийн тэргүүн, гүйцэтгэх захирлын бурэн эрх:
    • Удирдах зөвлөлийн дарга нь санг гадаад, дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй .
    • Гүйцэтгэх захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд терийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах; хууль, гэрээнд заасан бүрэн эрх.
    • Сангийн нарийн бичгийн дарга сангийн тэргүүн, гүйцэтгэх захирлаас өгсөн үүргийг хэрэгжүүлж, сангийн бичиг хэрэг архивыг зохих журмын дагуу хөтлөн явуулна.

Дөрөв. Сангийн санхүүжилт

  • Сангийн орлого дараах эх үүсвэрээс бүрдэх болно:
    • Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;
    • Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдох аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;
    • Зээлийн өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө.

Тав. Санг татан буулгах

  • Татан буулгах шийдвэрийг сангийн эрх барих байгууллага гаргана.
  • Сан нь татан буугдахад зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм төрийн бус байгууллага байхгүй бол зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.
  • Төрийн бус байгууллагыг хуульд заасан үндэслэлээр шүүх албадан татан буулгана.