Эргэлт.мн сайтын "Ковид-19 ба Монголчуудын амьдрал" төсөл шалгарч, 30 сая төгрөгийн эзэд боллоо

  • 2020-10-10 09:15:00
  • Балдорж шагналтан
  • 97

Сэтгүүл зүйн салбарын тухайн жилийн “Өнгийг” тодорхойлдог, хамгийн нэр хүндтэй, босго өндөр БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол 12 дахь удаагаа зохион байгуулагдлаа.

Энэ жил дэлхий нийтийг хамраад буй "Ковид-19"-өөс үүдэн Монголын нийгэм эдийн засаг, бизнес, гэр бүл, хувь хүний амьдралд гарсан өөрчлөлтүүд, тулгарч буй асуудлуудыг гарган ирэх, баримтжуулах, гарц шийдэл хайсан, сурвалжилсан сэтгүүлчийн бүтээл хийх зардлыг санхүүжүүлэх зорилготойгоор төсөл хөтөлбөрийг "Балдорж" сангаас шалгаруулж байгаа билээ. 

 Нийт 15 төсөл ирснээс шилдэг төслөөр Эргэлт.мн сайтын "Ковид-19 ба Монголчуудын амьдрал" төсөл шалгарч, 30 сая төгрөгийн эзэд боллоо. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.