БАЛДОРЖ шагнал I, II улирал
- 2019-05-07 09:39:00
- Мэдээлэл
- 1352
Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын журамд өөрчлөлт орж буйг өмнө нь мэдээлсэн билээ. 2019 оны шалгаруулалтаас эхлэн уг шагналд нэр дэвших бүтээлийн нэрийг шүүгчдийн бүрэлдэхүүнд санал болгох эрхтэй зөвлөх багтай боллоо. Энэ жилийн I, II улиралд зөвлөх багийн гишүүд БАЛДОРЖ шагналд нэр дэвших эрхийг 17 бүтээлд олгосон. Үүн дээр шүүгчдийн бүрэлдэхүүн зөвлөх багийн гишүүдийн санал болгосон бүтээлийг нэмж, хасах эрхийнхээ дагуу долоон бүтээлийг нэмж, нэр дэвшүүлэв. Шүүгчдийн бүрэлдэхүүн нэр дэвших эрхээ I, II, III, IV улиралд олж авсан бүтээлүүдээс БАЛДОРЖ шагналтныг шалгаруулах болно.


