БАЛДОРЖ шагналын ес дэх шалгаруулалтын хоёр дахь шатны дүн гарлаа

  • 2017-04-11 13:30:00
  • Мэдээлэл
  • 409

/2017.01-03-р сар/

Монголын сэтгүүл зүйн шилдэг нийтлэл нэвтрүүлгийн БАЛДОРЖ шагналын 2016 оны 9 дүгээр сараас гараагаа эхэлсэн ес дэх  удаагийн   шалгаруулалт хоёрдахь   улирлын  дүнгээ гаргав.Энэхүү шалгаруулалтад сонин, телевиз, радио, сэтгүүл, сайтын 31 сэтгүүлч нийт 53 бүтээл  ирүүлэв. БАЛДОРЖ шагналын шүүгчдийн баг сэтгүүлчдийн  бүтээлтэй нэг бүрчлэн танилцаж  нягтлан хэлэлцээд  уламжлал ёсоор  эхний  арав болон удаах арван бүтээлийг шалгаруулан, сэтгүүлчдийн  нэрсийн үсгийн дарааллаар дүнг танилцуулж байна.

А.ШИЛДЭГ АРАВТ:

-Б.Алтанхуяг,МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч.”Б.Баясгалан:Хүмүүс намайг орчуулагч гэж хардаг, харин би өөрөөр харж, өөр зүйлд бэлтгэдэг” ярилцлага,

- БЭСК, МҮОНР-гийн “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг /Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Отгон-Эрдэнэ. “Хүчирхийлэлд өртсөн хөвгүүд хайчдаг вэ”, “Гомдох эрхгүй хүмүүс” цуврал сурвалжлага,

-Л.Ганчимэг, “Өнөөдөр” сонины сэтгүүлч “Аавын эзгүйд дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэхээс өмнө

-Б.Энхмарт, “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч “Нулимстай бөхөн” цуврал нийтлэл,

-Г.Одгарав, GoGo.mn сайтын сэтгүүлч. “ХАР ТУГАЛГА” цуврал сурвалжлага,

-Ц.Оюундарь, Х.Шинэ-Од. МҮОНТВ, “Дүрвэгсдийн жимээр” баримтат кино. 1,2-р анги,

-Х.Уянга,”Өнөөдөр” сонины сэтгүүлч, “Ц.Нямдорж: Машины жолооч бол дээд зиндааныхны хүүхдийн хийх ажил, надад тракторын жолооч болно” ярилцлага,

-Э.Хүрэлбаатар, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч “Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна” цуврал сурвалжлага,

-Б.Энхзаяа, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч “Туулын тархинд цахилгаан хөрөө тачигнаж байна” цуврал сурвалжлага

-Б.Энхцолмон, Чөлөөт сэтгүүлч “”Хорин дөрөв” БНСУД-д бичсэн нийтлэл,

Б.УДААХ АРАВТ:

-Б.Баярмаа, Б.Ганбаяр “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч “Амины үнэтэй халуун тогоо” гэрэл зургийн сурвалжлага,

-Б.Ерэнтэй “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч, “Эмээлийн мөнгөн баавар ЭВРИКА” нийтлэл,

-Л.Мөнхбаясгалан, C1 телевизийн “Цензургүй баг”, “Утаан дунд мөхөж байгаа үндэстэн” сурвалжлага, 

-Н.Мөнхтөр,”Орхон аймаг.  Erdenetnews.mn сайтын сэтгүүлч “”Түнт хүрээ”-гийн хууль бус үйлдлийг тэргүүлэгчид хүлээн зөвшөөрлөө”  эрэн сурвалжилсан цуврал тэмдэглэл,

-Ү.Одбаяр, “Ардчилал” сонин, ASSA.mn сайтын сэтгүүлч. “Налайхын уурхайн 70 метрийн гүнд” гэрэл зургийн сурвалжлага

-Б.Отгон TV 5 телевизийн сэтгүүлч “Нүүрсний замд олон монгол залуусын амь нас хохирч байна” асуудал хөндсөн теле сурвалжлага

-Ж.Сувдмаа “Өнөөдөр” сонины сэтгүүлч “Хүдэрийг самарчид самарч байна” цуврал сурвалжлага

-Б.Ундрахжаргалант, NTV телевизийн сэтгүүлч “Болзоо” цуврал нэвтрүүлэг

-Г.Улсболд,itoim.mn сайтын сэтгүүлч “МИМИ”-г хориглож иргэдээ хамгаалаач, А.Цогцэцэг сайд аа /цуврал нийтлэл/

-З.Цэлмэг “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч “Биополитикийн золиос” цуврал нийтлэл шалгарав.

    Монголын сэтгүүл зүйн дээд шагнал БАЛДОРЖ шагналын ес дэх удаагийн   шалгаруулалтын  гуравдахь   шат   2017 оны зургаадугаар сард дүнгээ гаргана.     

Сэтгүүлч Та бүхний  дараагийн шатны бүтээлийг   2017 оны 6 дугаар сарын 20-ны дотор  baldorj.san@gmail.com хаягаар  хүлээн авах болно.  Лавлах утас: 99059710