Арав дахь удаагийн БАЛДОРЖ шагналын хоёрдугаар улирлын дүн
- 2018-04-13 16:45:00
- Шилдэг 10
- 1232
Монголын сэтгүүл зүйн шилдэг нийтлэл, нэвтрүүлэгт олгодог БАЛДОРЖ шагналын арав дахь удаагийн шалгаруулалтын хоёрдугаар улирлын дүн гарав. Энэхүү шалгаруулалтад сонин, телевиз, радио, сэтгүүл, сайтын 38 сэтгүүлч 57 бүтээлээ ирүүллээ. БАЛДОРЖ шагналын шүүгчдийн баг сэтгүүлчдийн бүтээлийг нягтлан шүүгээд уламжлал ёсоор эхний арав болон удаах арван бүтээлийг шалгаруулан, сэтгүүлчдийн нэрсийн үсгийн дарааллаар танилцуулж байна.

Б. УДААХ АРАВТ
- Ц.БАВУУДОРЖ МҮОНР “Ногоон зөрлөг” радиогийн сэтгүүл зүйн нэгэн төрөл, радио жүжиг
- Ч.БОЛОРТУЯА “Өнөөдөр” сонин “Хорт туяагаар шарагдсан хойч үе минь хөөрхий”, “33.5 тэрбум төгрөгөөр найрлаад дуусахгүй гэж найдъя”
- Г.ГАНБАЯР “Eagle” телевиз. “Гадаад үйл явдлын тойм” цуврал
- М.ГАНБОЛД Ховд аймаг “Амраглан дурлагч гоо уулнаасаа” аян замын тэмдэглэл
- Л.ГАНЧИМЭГ “Өнөөдөр” сонин. “Үндэсний гуйвшгүй гурван тулгуур”, “Монголчуудын ёс суртахууны “халууны шил” ажиллахаа болих нь”, “Жаргалтай тэнэгүүд”
- Э.ХҮРЭЛБААТАР “Өдрийн сонин”. “Зориг агсныг хөнөөсөн хэргийг илрүүлсэн нь зарим хүнд тааламжгүй байх шиг байна”, “АМГТГ-ын мэргэжилтнүүд худлаа нөөц батлуулдаг лицензийн наймаачдын гар хөл болдог гэв”
- Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ “Өнөөдөр” сонин. “Х.Сайхансанаа: Монголдоо ясаа тавих гэж очдоггүй байгаасай”, “Дахин амилуулагч”
- Э.ЭНХБОЛД “Өдрийн сонин”. Х.Тэмүүжин: Ах нарын тэврэлддэг цэг нь мөнгө, зодолддог цэг нь албан тушаал, “Тракторын жолооч П.Доржсүрэнгийн халаасанд генералын мөрдэс байсан түүх”
- Э.ЭНХМАА “Gogo.mn”. Г.Бат-Эрдэнэ: Сургуулийнхаа шилдэг төгсөгч болж, дипломоо Фидель Кастрогоос авч байлаа, “Гурван сая хүнийг аятайхан авч явах амархан баймаар” гэж халаглах хятад хүнтэй таарч байсан
- Б.ЭНХЗАЯА “Зууны мэдээ” сонин. “Хуульчлагдсан тонуулчид”. “Унаач хүүхдийг жокейгоор сольё”